Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан тун удахгүй эхэллээ. 320 гаруй  морьд гарааны зурхай руу хөдөлж нийт 25 км-т уралдах юм. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар Их насны морьдын уралдааны түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Ш.Мөнгөншагайгийн залуу зээрд, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Б.Саянсанаагийн хээр зоос морь хурдалж, наадамчин олноо баясгаж байсан билээ.