С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Гангамөрөн: Хотын эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ
“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. ДНБ-ий 64 хувь буюу 35 их наяд гаруй төгрөгийг Улаанбаатар хот “үйлдвэрлэдэг”. ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд бүртгүүлэх Ажлын хэсгийг хагас жилийн хугацаанд ахлан ажиллалаа. Тус сүлжээнд Улаанбаатар хот нэгдэн орсноор ЖДҮҮ эрхлэгчид шинэ түвшинд гарч, дэлхийн зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулаад зогсохгүй хотын эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ” гэсэн юм.
“Бүтээлч хотуудын сүлжээ” (UCCN)-нд нэгдсэнээр гишүүн хотууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:
-Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
-Сайн туршлага, мэдлэг, шилдэг ололт, амжилтаа хуваалцах,
-Соёл, урлагийн солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх,
-Хотуудын туршлагад суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах,
-Хотын тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хамтран боловсруулах,
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах багтаж буй.