С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцжээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болсон байна.
Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох, Нам байгуулах доод босго 10 мянган хүн байх, улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох" зэрэг заалтыг тусгуулахаар саналаа хүргүүлсэн юм.