Зөвшилцлийн ажлын хэсгийг Х.Баттулга даргалж, У.Хүрэлсүх орлохоор болов

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. Улмаар уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм.

Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй уяалдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга даргалан ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсэх ажиллах юм байна. Мөн ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллах бол гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтжээ. Зөвшилцөх ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллах юм байна.