НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Холбогдох байгууллагууд Цагаан сарын үеэр осол аваар, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж ажиллах,
- Цагаан сарыг угтан УБЗАА, нийслэлийн есөн дүүргүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэх,
- Баярын амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сайтар зохион байгуулах.
- Баярын амралтын өдрүүдэд инженер хангамжийн байгууллагуудын шуурхай бригадыг бэлэн байлгах, эргүүл, жижүүр томилж ажиллуулах,
- Айл, өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх, шуурхай зохион байгуулах,
- Авто замын эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах,
- УБЗАА-наас олгодог худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүд рүү үе шаттай шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Цаашид УБЗАА аж ахуйн ажил хийх биш, бодлого гаргаж, хяналт тавьдаг бүтцийн өөрчлөлтийг бий болгох.
- Цас цэвэрлэгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах,
- Халтиргаа, гулгаанаас сэргийлж, давс, бодисоо шаардлагатай хэмжээгээр цацах. Мөн ирэх жилийн нөөцийг бэлтгэх.
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Нийслэлийн гадаад үнэт цаас гаргахтай холбоотой ажлыг эрчимжүүлж, шаардлагатай мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай гаргаж өгч ажиллах, бондын ажлын бэлтгэл ажлыг сайтар хангах.
- “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах.
- Явган хүний замыг стандартад нийцсэн, халтирдаггүй, байгалийн чулуугаар, өнгөний нэг кодоор хийх,
- “Урт цагаан”-ы гудамжийн тохижилтод инженер, технологийн шийдлийг хэрэгжүүлэх,
- Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн ажлыг эрчимжүүлэх,
- Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон нийтээс санал асуулга авах ажлыг цахим платформоор зохион байгуулах,
- Шарга морьтын гүүрний орчимд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын тооцоо судалгаа, зураг төслийг боловсруулж танилцуулах. Зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэдийг хотын төв рүү орох шаардлагагүйгээр нийгмийн асуудлуудыг шийдэх,
- Дэд төвүүдийн газар чөлөөлөлтийн ажлыг Цагаан сарын дараагаас эхлүүлэх
- Баянгол дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт “Материал импекс” ХК-тай зөвшилцсөн газарт цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх,
- Шинээр авсан автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах,
- Зөвшөөрөлгүй байрлуулсан гарааш, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх,
- Нийслэлийн төсвөөр чөлөөлсөн газруудыг НОСК-д шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах зэрэг үүрэг өглөө.