С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Архангай аймагт дурангаар бөөр авах мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт дурангаар бөөр авах мэс заслыг амжилттай хийжээ. Тодруулбал, энэ сарын 17-нд ЕМА дор дурангаар өвчтөний зүүн бөөрийг авах мэс ажилбарыг хийсэн байна.
Зүүн бөөрөө авахуулсан өвчтөн 61 настай А.Д нь зүүн бөөрний хорт хавдар гэсэн оноштой байжээ. Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа нь энэ бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх удаа оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.