С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” эхэллээ
“Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” уралдаантай. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” уралдааныг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байна.
Энэхүү уралдааныг “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
Энэ талаар мэдээлэл хийх үеэрээ ММСУХ-ны Тэргүүлэгч Л.Цагаандалай “Монголын морин спорт уяачдын холбоо нь шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ наадам гурван жилд нэг удаа болдог томоохон наадам юм. Улс, аймгийн наадамд эхний 10, сум дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно.
Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам. Мөн энэ үеэр адууны өв соёлыг сурталчилах үзэсгэлэн худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах юм. Үүнээс гадна “Сайхан хос морьтон”, “Адуучин” тэмцээнийг зохион байгуулахаар зорьж байна” гэжээ.
“Шигшмэл хурдан морьдын “их хурд 8” монгол туургатны морьтны өв соёл наадам”ын хөтөлбөр
2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр. Баасан гариг
09:00-22:00 Морьдыг бүртгэж дугаар олгоно.
11:00-18:00 Салбар холбоод, хамтран ажиллагч байгууллагууд наадмын талбайд байрлана.
2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр. Бямба гариг
08:00-10:30 Азарганы уралдаан
11:30-13:45 Нээлт /тусгай хөтөлбөрөөр/
13:00-15:30 ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилмэл хүлгийн уралдаан
14:00-15:00 Циркийн үзүүлбэр
15:30-16:30 “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн
16:30-17:30 “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан
2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр. Ням гариг
08:00-10:30 Их насны морьдын уралдаан
10:30-12-30 “Айраг” фестиваль
13:30-14:00 “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
13:00-15:00 “Жороо морины”уралдаан
13:00-16:00 “Адуучин” тэмцээн
17:00-16:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор-унага, Эрдэнийн Очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа
18:00-18:20 Хаалт
Жич: Бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-22:00 цагийн хооронд Хүй долоон худагт явагдана.