Маргааш “tsetserleg.ulaanbaatar.mn" хаягаар орж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлээрэй

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэл маргааш 09.00 цагт эхэлнэ.  Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд  “tsetserleg.ulaanbaatar.mn" хаягаар орж бүртэх боломжтой. Бүртгэл наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл үргэлгүүлжлэх юм байна. Мөн өмнөх жилүүдэд цэцэрлэгт элссэн хүүхдүүдийн бүртгэлийг дахин шалгаж, баталгаажуулах гэнэ. Хүүхдээ цэцэрлэгт орсон эсэх “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эхчүүдийн гар утсанд мессэжээр илгэхээр болжээ.

Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн "Шалгах" цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм байна