С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг БНСУ-д дээшлүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн сайд И Жун Ху-тай Сөүл хотноо хоёр талын уулзалт хийв.
Энэ үеэр Сайд Н.Учрал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг цахим засаглал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт идэвхжүүлэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын дараа Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Тус гэрээний үндсэн дээр сансар судлал, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна төрийн албан хаагчдыг цахим ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулахаар тохирлоо.