С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Аврагч Х.Мөнхбатад орон нутгийн захиргаанаас нь гурван өрөө байр олгожээ
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, онцгой байдлын ахмад Х.Мөнхбатад Засаг даргын Тамгын газраас нь гурван өрөө байр олгожээ. Онцгой байдлын ахмад Х.Мөнхбат нь тус албанд 11 жил ажиллах хугацаандаа 182 иргэний амийг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 950 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн тэрбээр Үндэсний Их баяр наадмын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнуулж байсан билээ.