Илүү хурднаар ИРЭЭДҮЙГЭЭ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!

Ням-Осорын Учрал, Дамдины Цогтбаатар, Мөнхөөгийн Оюунчимэг, Нацагдоржийн Батсүмбэрэл, Отгоншарын Батнайрамдал, Ганзоригийн Дашням. Цахим хөгжил, харилцааны холбооны сайд, УИХ-ын гишүүн, Засаг дарга, МАН-ын Нарийн бичгийн дарга, хувийн хэвшлийн манлайлагч. Ахмад, дунд, шинэ залуу гэсэн гурван үеийн төлөөлөл. Одоо бол УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэйд МАН-аас нэр дэвшигчид. 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль хэд хэдэн онцлог. Анх удаагаа 126 гишүүнтэй парламентыг тойргоос 78, жагсаалтаас 48 хүнийг сонгоно. Харин түүнд 1300 гаруй кандидат өрсөлдөж байна. Шинэ тогтолцоо, шинэ зохион байгуулалт, шинэ боломж. Гагцхүү энэхүү өрсөлдөөн дундаас хамгийн онцлог, нэн шинэхэн концепци бүхий мөрийн хөтөлбөрийг тусгайлан барьж аваад, багаараа хэрэгжүүлэхээр зорьж буй нь сайд Н.Учралаар ахлуулсан 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид. 

Тухайн бүс нутаг, тойргийн онцлогоос шалтгаалсан томоохон төсөл хөтөлбөрийг ирэх дөрвөн жилийн хугацаанд урагшлуулахаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид онцолж буй бол эднийх тэс ондоо. Гол агуулга нь хиймэл оюун ухаан, инженерийн шийдэлд тулгуурласан Хорин минутын Ухаалаг хот концепци. Хууль эрх зүй, хөрөнгө оруулалт талаасаа хөрсөн дээр буулгахад хамгийн бодитой, бас боломжтой хувилбар. 

Хот, тосгоны эрх зүйн байдлын шинэчилсэн найруулга, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай гэсэн хоёр ч хуулийг хамтад нь шахуу УИХ-ын чуулганы отгон чуулганаар эцэслэж баталсан нь ийм учиртай. Хоёулаа өөр хоорондоо харилцан хамааралтай, хүйн холбоотой шахуу гэсэн үг. Аль, альныг нь боловсруулж, өргөн барьж, батлуулах бүх процессыг гардаж хийсэн бас зангидсан Н.Учрал, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нар хууль тогтоох түвшинд нэгдэж, нягтарч чадсан шигээ бодитоор хэрэгжүүлэхийн тулд Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Г.Дашнямын хамтаар, багаараа Сүхбаатар, Чингэлтэйд нэр дэвшиж байгаа хэрэг. 

Үндсэндээ өнгөрсөн 32 жилд нийт хүн амынх нь талаас илүү хувь нь төвлөрч, тэр хэрээрээ түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээлтэй нүүр тулсан өнөөгийн Улаанбаатар хотын асуудлыг шийдэх, "амь тариа" хийх арга нь технологид суурилсан “Ухаалаг хот”-ыг бий болгох концепци юм. Үр дүнд нь нийслэлийн иргэн өөрийн амьдардаг бүсээс 20 минутын дотор төрийн бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Түгжрэл, Төрийн хүнд суртлыг халж, ямар нэгэн бухимдалгүйгээр хүссэн үйлчилгээгээ авдаг болно гэсэн үг. Түүнд нь технологи тусална. “Хорин минутын хот”-ыг бий болгох үндсэн стратеги нь ч ийм. Ердөө 20-хон минутын дотор шүү. Хамгийн гол нь, тэд багаараа ялж гэмээн эл хоёр хуулийн хэрэгжилт чухал хөшүүрэг нь мөн үү гэвэл тийм. 

“Smart City” буюу Ухаалаг хот нь мэдээллийн технологийн эрин зууны бүхий л дэвшилтэт техник технологийн шийдлийг ашиглаж хүмүүсийн амьдралын хэв маягийг хялбарчилж, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бий болгодгоороо онцлог. Хэдий чинээ ухаалаг болно төдий чинээ байгаль экологийн асуудлыг давхар шийдвэрлэж, аж үйлдвэржсэн, инновацийн эдийн засаг, нийгмийн хувьд тогтвортой томоохон бие даасан хот болох дархлааг тогтоодог.

Мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан төр, бизнес, иргэд хоорондын шинэ үеийн харилцаа, хамтын ажиллагаа, үйлчилгээ, дэд бүтцийн цогц шийдэл нь ухаалаг хот. Үүнийх нь илрэл янз бүрийн мэдрэгч /чип, датчик/ зэрэг сүлжээнд холбогддог физик төхөөрөмжүүд, харилцаа холбооны технологийг ашиглан цахим өгөгдлийг цуглуулж, замын хөдөлгөөн, эрчим хүч, усан хангамж, хог хаягдал, хууль сахиулах, сургууль, эмнэлэг зэрэг хотын дэд бүтэц, үйл ажиллагаа, нийтийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран удирдаж, үйлчилгээний үр ашгийг эрс дээшлүүлж тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэнэ. Ерөөс улсаараа “Цахим үндэстэн”-д шилжих ойрын зорилтын хамгийн бодит боломжтой хувилбар нь “И Монгол” систем болж эхэлсэн шиг нийслэл Улаанбаатар хотыг цахимжуулах нь Н.Учралын багийн амбийц байх юм. Үүнийх нь суурь, жишиг болохуйц үр шимийг өнөөдрийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнхэн хамгийн түрүүнд хүртэж, “Ухаалаг хот”-ын анхны оршин суугчид болно оо л гэсэн үг.

Эцэст нь, хэлэхэд тэдэнд шийдэл нь байна, мэдлэг туршлага нь байна, бодит үр дүн нь байна. Харин энэ бүхнийг “ИЛҮҮ ХУРДАН”-наар хөрсөн дээр буулгаж ИРЭЭДҮЙГЭЭ ГЭРЭЛТҮҮЛЭХ сонголт нь гагцхүү ИРГЭН таны гарт байна.