С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Одонтуяа: Хууль зөрчиж хоёр ч томилгоо хийлээ
Баянгол дүүргийн Засаг дарга тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Наадмын өмнө манай Эрүүл мэндийн төвийн даргыг албан үүргээс нь хууль бусаар чөлөөлсөн. Ингэхдээ Нийслэлийн эрүүл мэндийн газраас надтай ямар нэгэн зөвшилцөл хийгээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Хөдөлмөрийн гэрээнд тусгасан таван заалтыг ноцтой зөрчсөн. Улсын чанартай эмнэлэгт гарсан эхийн эндэгдлийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргад тохох гэж оролдож байгаа нь хууль бус шалтгаан. Төрөх эмнэлэггүй газарт эхийн эндэгдлийн асуудал ярьж болохгүй.
Ажил олгогчид тухайн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх болсныг нэг сарын өмнө мэдэгдэх ёстойг Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Гэтэл Эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлөх өдөр цагийн өмнө мэдэгдсэн байдаг. Энэ асуудлаар холбогдох хуулийн дагуу шүүхэд хандсан. Одоо боловсролын салбарыг самарч эхэллээ. Манай дүүргийн Боловсролын газрын дарга н.Жаргалыг албан үүргээс нь хууль бусаар чөлөөлж, эл албан тушаалд ажиллахад огт тэнцэхгүй хүнийг томилсон.
Төрийн албаны тухай хуульд зааснаар, тухайн хүн маргаанаа шүүхээр эцэслэн шийдэгдтэл оронд нь томилгоо хийхийг хориглоно гэж заасан байтал дээрх хууль бус томилгоог хийсэн байгаа юм. Нийслэлийн аудитын газраас манай хэлтсийг ямар ч зөрчилгүй гэсэн тайлан гаргасан байдаг. Гэтэл дээрх томилгоог хийхэд ямар нэгэн албан үүргээс нь чөлөөлөх үндэслэл байхгүй. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдийг үргэлж дарамтлах болсон байна. Зарим хүн сонгууль дөхөх үед улстөржиж болно. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг улстөржүүлмээргүй байна. Тиймээс хууль бус томилгоог эсэргүүцэж, цаашид тэмцэх болно” гэсэн юм.