Д.Сумъяабазар: “Нэг тархи-нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхийн тулд бодлогын дэмжлэг үзүүлнэ

Цахим шилжилт хийж, “Ухаалаг Улаанбаатар”-ыг бүтээхийн төлөө зүтгэж буй үндэсний компаниуд, залуу инженерүүддээ итгэж байна.

“Daewoo” Улаанбаатарт автобусны засварын төв байгуулах саналыг тавьжээ

Ингэснээр засварын төвийг дагаад ажлын байр ч нэмэгдэж, эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

"12 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна"

Өнгөрсөн жилээс дахин төлөвлөлтийн ажилд оролцож байгаа барилгын компаниудын хувьд айл өрхүүдээс газрыг нь үнэ тохиролцон худалдаж авах, эсвэл эхэлж барьсан орон сууцандаа шууд оруулах хоёр хэлбэрээр асуудлыг шийдэж байгаа.

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгаад байна

Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж, явган хүний зам, сүүдрэвч зэргээр тохижуулж байгаа.

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог юм.

ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

Тандалт судалгаагаар Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн соруулдаг септик системтэй, төвийн бохир усны шугамд холбогдсон болон стандартын бус нүхэн жорлон гэсэн гурван төрлийн ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь тогтоогджээ.

Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам 711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг.

БНСУ-тай эрчим хүчний чиглэлээр хамтарна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Кёнсанбүг мужийн Захирагч Ли Чол Ү-г хүлээн авч уулзлаа.

Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна.

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.