Cургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварыг дуусгахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр авто замын шинэчлэл, засвартай холбоотой ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-ын дарга Г.Баярсайхан танилцуулав.

Гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижууллаа

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Люкс даймонд” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлөн, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан. Иймд авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэх юм. Уг ажлыг долдугаар сарын 8-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Орчны бохирдлыг бууруулахад эрдэмтэн, судлаачидтай хамтрана

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагаа өргөжих юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байна.

Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолт болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд болох хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаар санал солилцов.

Д.Сумъяабазар: Нэгдүгээрт, иргэдийн эрх ашиг

Нийслэл Улаанбаатар хотод нэг хүнд таван метр орчим ногоон байгууламж ногдож байгаа нь дэлхий нийтийн хэмжээнд сүүл мушгих шахуу үзүүлэлт.

Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжаар баталсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа.

Г.Лхамсүрэн: Мэдээлэл, технологийн ололтод үндэслэж Улаанбаатарын цахим шилжилтийг хийнэ

Дэлхий нийтийн цахим шилжилтээс Монгол Улс хоцролгүй, өөрсдийн чиг баримжаа бүхий хөгжлийг бий болгохын тулд тус төслийг эхлүүлж байгаа.

“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө.