Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов

Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүргийн дагуу 848 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. 218 зөрчил илэрсний дотор 115 жолоочийн бүхээгт хаалт хийгээгүй байсан бол 50 жолооч амны хаалт зүүгээгүй, автобуснуудад гар ариутгагч тавьдаггүй, гадна цэвэрлэгээ хангалтгүй байжээ. Эдгээр нийтлэг зөрчлүүдийг цаашид давтахгүй байхыг анхааруулсан байна.

25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо

Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 30 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг олгодог. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем буюу www.e-mongolia.mn-ээс 21 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй авах боломжтой болсон.

Ж.Бямбадорж: Халдварын тоо буурч байна гээд тайвширч болохгүй

Халдвар тархах нөхцөл хүнээс хамааралтай. Иргэд халдвараас сэргийлэх бүрэн боломж бий.

Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно.

Г.Уранбат: Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хоногт 100-120 бүртгэгддэг

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ

Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэргээр иргэдийн цагийг хэмнэж байгаа юм.

Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ны Төв Ази хариуцсан захирал Сузанна Харгитай, ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач болон НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм. Уулзалтаар талууд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглээд, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Жилийн хугацаанд 8.2 сая ам метр талбайд ариутгал хийлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Айл өрх, ажлын байр, тусгаарлалтын байрны зориулалтаар ажиллаж байсан байр, цогцос хадгалах байр, чандарлах төвүүд зэрэг бүх газарт голомтын халдваргүйтгэл хийж байгаа юм.

Халдвар авсан нь тогтоогдвол цэргийн албанд татахгүй

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэйг сануулж байлаа.

161 цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулна

Үүнээс урьтаж "Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем"-тэй холбоход шаардлагатай тооцоо, судалгааг хийж, ачаалал өндөртэй зарим цэгт хийсэн туршилтын ажлын талаар санал солилцож, холбогдох арга хэмжээг шат дараатай авч ажиллахаар тохиролцлоо.