Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай.
Нийслэлийн 2024 оны төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн.
Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
Бүтэц, албан тушаалын тодорхойлолтод анхаарах шаардлагатай байна. Дүүргийн Засаг дарга, орлогч нар өөрсдөө хот, нийтийн аж ахуйн ажлаа хариуцах уу, эсвэл бие даасан менежерийн албан тушаал гаргах уу гэдгээ шийдэх хэрэгтэй.
“Daewoo” брэндийн ногоон автобуснаас нийслэл нэг ч ширхэгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд, автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулахаар хүсэлт өгчихсөн.
Эхний ээлжийн парк шинэчлэлийг хийхээр олон улсын нээлттэй тендер зарласан. Үнэлгээний хороо шуурхай ажиллаж, олон нийтэд нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ.