"Шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно"
БЭТ томилохыг хүчингүй болгохыг дэмжив
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь хуулийн давхардал, зөрчлийг арилгах, төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах, компанийн засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн нөлөө, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах ач холбогдолтой ажээ. Энэхүү төсөлд 1991 оны “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцох тухай зохицуулалт тусгасан талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж товч танилцуулаад, асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаа эсэхийг лавлав. Хуулийн төслийн нэг болон хоёрдугаар заалттай холбогдуулан асууж тодруулах, байр суурь илэрхийлэх гишүүн гарсангүй.
Харин хууль санаачлагчаас хуулийн төсөлд 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж нэмж тусгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжив. Анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдаан даргалагч Р.Сэддорж өөрөө чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр боллоо.