Х.Болортуяа Польшийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ

ОБЕГ-ын  харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээнээс 65 кг-ийн жинд аваргын алтан медаль хүртлээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас чөлөөт бөхийн  шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна.

Тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдсан бөгөөд ОХУ, Канад, Польш, Унгар, Испани, Укриан, Монгол зэрэг 10 гаруй  орны баг тамирчид оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.