НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Жанчхүү хотын нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно
Хэбэй мужийн Жанчхүү хотод байрлалтай Нингюань нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх өргөтгөлийн ажил энэ оны сүүлчээр дуусч албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Хятад улс 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан бөгөөд энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сард Жанчхүү хотын нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажлыг эхэлсэн байна.
2022 оны өвлийн олимпийн наадмын тоглолтыг Бээжин болон Жанчхүү хот хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон юм. Нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажилд нийт 1.3 тэрбум юань буюу ойролцоогоор 189 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Нингюань нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажил дууссанаар өмнөхөөсөө гурваар буюу зорчигч дамжуулан суулгах 14 хаалгатай болно. Үүнээс гадна шинэ терминал, агаарын хөдөлгөөнийг хянах цамхаг, 205,000 гаруй хавтгай дөрвөлжин метр зам, такси зам, агаарын зурвас зэргийг нэмж байгуулж байгаа юм.
Түүнчлэн нислэгийн шинэ чиглэлүүдийг нэмж оруулна гэж нисэх буудлын удирдах ажилтнууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Ингэснээр жилд дунджаар нэг сая зорчигч тээвэрлэн 2.6 сая болж өснө гэж тооцоолж байгаа юм.
Эх сурвалж ССТV.com