С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гэртээ үлдсэн хоёр настай хүү сураггүй алга болжээ
Ховд аймгийн Ховд сумын малчин Н-ын хоёр настай хүү өчигдөр сураггүй алга болжээ. Тодруулбал, гэрийнхэн нь малдаа явах үед хүү гэртээ ганцаараа үлдсэн байна. Хэргийн талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тус өдрийн 21.05 цагт ирж, эрлийг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж. Улмаар өнөөдөр өглөөний 06.00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ. Хүүгийн ар гэрийнхэн нь сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т амьдардаг бөгөөд эрлийн багийнхан ойролцоох гол ус, гуу жалгаар хайж байгаа гэнэ.