НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгоно

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авсны дараа “Байнгын хороодоос Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.