С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Замын цагдааг мөргөж гэмтээжээ
Энэ сарын 18-ны өдөр 21.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам, “Monnis” төвийн зүүн уулзварт Toyota Aqua автомашины жолооч А нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б-г мөргөж гэмтээсэн хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Хэргийг тодруулбал, Зөрчил гаргасан жолоочийн машины дугаарыг нь салгах гэж байхад мөргөсөн. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэлээ.
Ташрамд дурдахад, 2019 оны есдүгээр сарын 16-наас 19-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1179 дуудлага мэдээлэл хүлээн авжээ. Үүнээс 844-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 4 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2019.09.18-ны өдөр СБД-н 16 дугаар хороо Дарь-Эхийн зам, Бэлхи 11-р гудамж 237 тоот хашааны урд замд Toyota Prado автомашины жолооч О нь явган зорчигч 42 настай, эмэгтэй Н мөргөж амь насыг хохироосон.
2019.09.18-ны өдрийн 15.10 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын Хужхан баг “Огзмын ам” гэх газар /сумын төвөөс урагш 20км/ асфальтан замд Toyota Prius Г жолоочтой автомашин онхолдож, 29настай, эрэгтэй Г нас барсан
2019.09.18-ны 20.05 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р баг “Бага Жанцангийн үзүүр” гэх газар /сумын төвөөс баруун урагш 20км/ шороон замд улсын дугааргүй Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч Б нас барсан
2019.09.18-ны 22.30 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг Цагааннуур тосгон /сумын төвөөс баруун тийш 3км/ асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Sonyon” маркийн /24-07БӨЗ/ Халелийн Ахжархын жолоочтой мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч А нас барсан
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 16, мөргөлдөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүний тоо 34.3 хувиар, нас барсан хүний тоо 42.8 хувиар тус тус буурсан байна. Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.