С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нүхэн жорлонд хүүхэд унажээ
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас гэмтэж, бэртэн улмаар амиа алдсан тохиолдол буурахгүй байна. Энэ оны байдлаар бага насны дөрвөн хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан. Тэгвэл яг ийм золгүй хэрэг гарах шахсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхэд жорлонд унасан байна" гэсэн мэдээлэл энэ сарын 18-ны өдрийн 15.47 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу ослын газарт шалгалт хийхэд 1.6 настай эрэгтэй хүүхэд эмээгээ тугалдаа явсан хойгуур нүхэн жорлонд унасан байжээ. Энэ үед хөрш айлын хүн нь хүүг унасныг мэдэж амь насыг аваран хамгаалжээ. Тиймээс ард нийтэд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.