С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
БНСУ-д хар салхи дэгдснээс 10 хүн амиа алджээ
БНСУ-ын зүүн болон өмнөд нутгуудыг “Митаг” хар салхи дайран өнгөрч, хүчтэй салхи дэгдэн аадар бороо орсны улмаас 10 хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болжээ. Пусан хотын нэгэн жижиг рестораны эзэн 65 настай эмэгтэй пүрэв гарагт орон нутгийн цагаар 16 цагийн орчимд нас барсан байдалтай олдсоноор амиа алдсан хүмүүсийн тоо 10 хүрсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин олон иргэн амиа алдсан харамсалтай явдал тохиолдсонд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд, хар салхинд нэрвэгдсэн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Засгийн газар учирсан хохирлыг нөхөн сэргээхийн бүх нөөц бололцоогоо дайчлах болно гэж тэрбээр мэдэгджээ.
Энэ оны 18 дахь далайн шуургад тооцогдож буй “Митаг”-ийн улмаас БНСУ-ын зүүн болон өмнөд нутгуудад хүчтэй салхи үүсэж, аадар бороо орсон байна. Хар салхины улмаас 44 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсанаас 82 хувийг сэргэн засварласан байна.