Орон сууцанд хамрагдах хүсэлтэй 10 мянган хүн бүртгүүлжээ

Монголын улс төрийн сөрөг хүчин МАХН-аас “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд энэ сарын 4-нд албан ёсоор нээсэн юм.

Монгол Улсад тулгарч байгаа өрхийн амьжиргааг дэмжих, байгаль орчинд ноцтой нөлөөлж байгаа агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айлуудыг орон сууцанд хамруулах зорилтыг тавин ажиллаж байна.

Иргэд тус хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илрэхийлэн бүртгэлээ хийлгэсээр байна.

XXI зуунд Нүхэн жорлон, нүүрстэй зуух хоёроосоо салж чадаагүй манайх шиг орон нэгээхэн ч үгүй. Улаанбаатар  хотын өвлийн утааны асуудал дэлхийн сонорт хүрч олон улсын судлалгааны байгууллага өнгөрсөн онд хэмжилт хийж агаарын бохирдлын хэмжээ онц ноцтой түвшинд хүрснийг мэдээлж байсан.

Монгол Улсын Засгийн газар утааг бууруулах ажлын хүрээнд утаагүй зуух, утаагүй шүүлтүүр утаагүй түлш гэсэн гадны компанийн шахааны бизнесийг урамшуулж улсын төсвийг утаатай замхруулж ирсэн нь бодит үнэн.

Товчхондоо сүүлийн 10 гаруй жил энэ сэдэв хүн амын дунд шүдний өвчин болж ирсэн ч харамсалтай нь төр, засгаас хийсэн зүйлс нь үр дүнд хүрээгүй.

Утааг бууруулахад ганц л гарц бий. Тэр бол өрх бүрийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр гэдгийг МАХН энэ удаад хүчтэйгээр онцолж байна.

Нийслэлийн гэр хорооллын 230 мянган өрх яндангаасаа салж орон сууцанд орох хүсэлтэй байгааг үнэгүй орон сууц хөтөлбөрт бүртгүүлэхээр хонон, өнжин дугаарласан иргэдээс харж болно.

“Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс ирсэн 5000 орчим иргэн цуглаж бүртгэлээ хийлгэсэн байна. Орон сууцанд хамрагдах хүсэлтэй олон мянган иргэн МАХН-аас санаачлан ажил хэрэг болгож байгаа тус хөтөлбрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бүртгэл хийлгэж байгаа иргэдэд хоёр төрлийн мэдээллийн хуудас тарааж, нэг  дээр нь өөрийн өрхийн мэдээллийг үнэн зөв бөглөж, бичиг баримтын хуулбартай хамт нийслэлийн дүүргүүд болоод аймгуудад байгаа МАХН-ын байранд бүртгэлээ баталгаажуулах юм. Түүнчлэн бүртгэлийн хугацаа  ирэх сарын 5-ныг дуустал үргэлжлэх юм.

 

Ц.Баяр

Эх сурвалж:www.polit.mn