БНХАУ-ын Элчин сайдын яамнаас хуулийн дагуу шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ

Монгол Улсын Тагнуул болон цагдаагийн албан хаагчид тусгай ажиллагаа явуулж олон тооны хятад иргэдийг баривчилсан мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

 

Мэдэгдэлд:

2019 оны 10-р сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн.

Одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.

Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно" гэжээ.