Ц.Ганзориг: Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас хятад иргэдийг саатуулсан

Тагнуул, цагдаагийн хамтарсан шалгалтаар жуулчны визээр Монгол Улсад хилээр нэвтэрсэн БНХАУ-ын 500 гаруй иргэнийг саатуулаад байгаа билээ. Уг асуудлаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд холбогдох байгууллагаас мэдээлэл өгөхөөр болсон юм.


Үүнтэй холбогдуулж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Хэлэлцэх асуудлуудын төгсгөлд уг асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулна. Үүний дараа тодорхой мэдээлэл өгнө. Бидэнд байгаа мэдээллээр прокурорын хяналтан дор цагдаа, тагнуулын байгууллагынхан гүйцэтгэх ажил явуулж, цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас тэдгээр иргэдийг саатуулсан. Одоогийн байдлаар 740 орчим иргэнийг саатуулаад байна. Цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж хуулийнхан хэлж байна” гэв.