С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хаан банкны хувьцааг худалдаж ХХБ худалдаж аваагүй гэжээ
Худалдаа хөгжлийн банк олон нийтийн сүлжээгээр гараад буй мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Сүүлийн үед зарим мэдээллийн сайт болон сошиал орчинд Худалдаа, хөгжлийн банк нь Хаан Банкны тодорхой хувьцааг худалдан авч байгаа гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж буйг хариуцлагатайгаар няцааж байна.
Үндэсний хөрөнгө оруулалттай Худалдаа, хөгжлийн банкны богино, дунд хугацааны стратегид банк санхүүгийн зах зээл дээр аливаа нэгэн худалдан авалт хийх төлөвлөгөөгүй бөгөөд цаашид манай банкны бизнесийн нэр хүндэд халдсан, таамгийн шинжтэй, ор үндэслэлгүй мэдээлэлтэй холбохгүй байхыг нэр бүхий мэдээллийн сайтуудад албан ёсоор анхааруулж байна.
Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагаа, хувь эзэмшил нь олон нийтэд бүрэн нээлттэй бөгөөд Монгол Улсын холбогдох бүхий л хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын тогтоосон бусад журмын дагуу явагддаг болно” гэжээ.