С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Бетонон гүүрнээс үсэрч амиа хорлохыг завджээ
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар Буянт голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс өчигдөр 27 настай эмэгтэй С үсрэх гэж оролджээ. Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл мөн өдрийн 17.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид 17.45 цагт очиж, бүсгүйтэй 15 гаруй минут ярилцан, эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.