ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай хамт зорчиж явсан иргэн А-г сурвалжлуулахаар Интерполд хандлаа

 

Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт  Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж явахдаа  нислэгийн багийн  эмэгтэй гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Д.Одбаяр даргыг Өмнөд Солонгост саатуулан шалгаж байгаа. 

Мөн түүнтэй хамт зорчиж явсан  42 настай иргэн “А” гэгч мөн нислэгийн багийн өөр нэг эмэгтэй ажилтны мөрөөр тэвэрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа.

Инчеон хотын цагдаагийн газар иргэн “A”-г олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсан тухай KBS сувгаар өнөөдөр мэдээлсэн байна.