Цагдаа, прокурор, цагдаа, тагнуулынхан хүүхдээ албаны машинаар зөөдөг байжээ

Aлбаны машиныг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон заалт Төрийн албаны тухай хуульд бий. Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр Цагдаагийн ерөнхий газар болон Төрийн албаны зөвлөл өглөө 07.00-09.00 цагийн хооронд  зарим  ерөнхий боловсролын сургуулиудад ажиллажээ. Шалгалтын ажлын хэсгийнхэн нэгдүгээр сургууль, Монгол Орос хамтарсан гуравдугаар сургууль, “British School”, “Орчлон” зэрэг сургуульд төрийн албан хаагчид албан машинаа хувийн зорилгоор ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьсан байна. Шалгалтаар, албаны автомашинаар хүүхдээ зөөж байгаа тохиолдлууд хэд хэд илэрчээ. Үүнд:

Орчлон сургууль: 

Засгийн газрын авто бааз 00-34 УБЗ

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 60-40 УНҮ

Авто тээврийн үндэсний төв 01-43 УБЗ

Улаанбаатар төмөр зам 23-02 УБЗ

Монгол Орос хамтарсан гуравдугаар сургууль:

Тагнуулын ерөнхий газар 07-82 УНН

Гадаад хэргийн яам 77-66 УБҮ

Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ

Тагнуулын ерөнхий газрын авто бааз 06-33 УБҮ

Цагдаагийн ерөнхий газар 01-00 УБЗ

Цагдаагийн ерөнхий газар авто бааз- 05-36 УНҮ

Цагдаагийн ерөнхий газар авто бааз 80-04 УНЗ

Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ

Иргэний нисэхийн ерөнхий газрын үйлчилгээ 02-83 УБҮ

Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ

Эрдэнэс-Тавантолгой 56-33 УНО

Улсын ерөнхий прокурорын газар 06-71 УБҮ

ЗДТГ 06-95 УНҮ

Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ

Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 05-95 УБЗ

Нэгдүгээр сургууль:

Нийтийн аж ахуйг удирдах газар 05-63 УНҮ “Соната -7”

Засгийн газрын авто бааз 06-60 УБҮ “Соната -7”

Улаанбаатар төмөр зам  02-35 УБЗ “Киа Оптима”

Цагдаагийн ерөнхий газар 06-63 УБҮ “Соната-7”

Улаанбаатар хотын Цагдаагийн газар  65-68 УБЧ “Хьюндай аксент” зэрэг машинаар хүүхдээ зөөсөн зөрчил илэрчээ.