Нэгэн гэр бүлийн нийт гишүүдийн оролцоогоор бүтдэг “Нандин” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж, “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ “НАНДИН” брэндийг үүсгэн байгуулагч М.Нандин-Эрдэнийг урьсан юм. Тэрбээр “МАНДАХ” бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсчээ. Санхүүгийн салбарт ажиллахын зэрэгцээ өөрийн нэрийн брэндийг гаргаад  таван жил болж байна.

Охид бүсгүйчүүдийн дунд хэдийнэ орон зайгаа эзэлсэн “Нандин” кистийг анх өөртөө хийж, өмссөн нь өдгөө “өвлийн” гангараа болжээ. Тэрбээр сэтгүүл үзэж суухдаа кист хийх шинэлэг санааг олсон гэдэг. “Анх кист хийх санаагаа сэтгүүлээс олж харсан. Гурваар сүлжсэн загварыг хараад арай олноор сүлжвэл гоё юм байна гэж бодсон. Ээждээ загварыг нь харуулаад хамт тууз хайчлаад зургаан ширхэг сүлжээсээр сүлжиж хийсэн. Ар хэсгийг нь базаж оёод загвараа гаргасан. Ямар ч байсан хийж болох юм байна гэдгийг тухайн үед ойлгож авсан. Анх хийж байгаа болохоор арга эвийг нь олохгүй хүндрэл тохиолдож байсан” гэв.

Өөртөө зориулж урласан толгойн даруулга буюу кистийг гадуур зүүгээд явахад бүсгүйчүүд их сонирхдог байжээ. Зарим нь бүр “Хаанаас худалдаж авсан бэ” гэж асуудаг байсан гэнэ. Ажлынхан болон найз нөхөд нь түүнд захиалга өгч хийлгэх санал тавьж эхэлсэн гэдэг.

No description available.“Чадаж байгаа юм чинь захиалсан хүмүүст хийгээд өгье л гэсэн бодолтой байсан.  Ээж бид хоёр ярилцаад өнгө өнгийн утсаар хийж эхэлсэн. Зургаан өөр өнгийн утсаар хийчихээд кистээ цүнхлээд явдаг байлаа. Ээж ажлынхан чинь сонирхвол үзүүл гээд. Яг заръя гэхээр санаа зовоод үзүүлж чаддаггүй байсан. Харин сонирхож байгаа хүмүүст үзүүлнэ. Тухайн үед би жирэмсэн таван сартай байсан. Нөхөр маань “Хүмүүс их сонирхож байна. Миний хань олон тоогоор хийгээд бизнес болгох боломжтой юм биш үү” гэх сэдлийг өгсөн. Тэр үеэс М.Нандин-Эрдэнэ  ээжтэйгээ хамтарч ноолуур болон ноосон утсаар кист нэхэж  эхэлжээ.

Өөртөө зориулж хийсэн бүтээл нь өрөөл бусдын сонирхлыг ихэд татаж, захиалгаар хийж эхэлсэн нь “Нандин” брэнд Монголын зах зээлд оршин тогтнох үндсийг тавьсан гэдэг. Бие давхар байхдаа бүтээл урлаж, бизнесийн салбарт өрсөлдөнө гэдэг тийм ч амар ажил биш. Аливаа ажлыг эхлүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх гэхээр санхүүгийн асуудал тулгардаг. Харин М.Нандин-Эрдэнэ ханьтайгаа ярилцаж, бяцхан үрээ өлгийдөж авахдаа хэрэглэнэ гэж байсан хадгаламжаараа бизнесийнхээ эхлэлийг тавьжээ. “Хүүхдээ төрөхөд бэлдээд хуримтлал үүсгэж байсан. Нөхөр маань “Хадгаламжинд 1.5 сая төгрөг байгаа. Хоёулаа эхний ээлжид түүхий эд материалаа худалдаж авъя. Ноолуур нь утас худалдаж авахаар хэт өндөр үнэтэй байна. Тиймээс эхний ээлжинд ноосон утсаар хийгээд үзье” гэсэн саналыг тавьсан. Хүмүүс захиалаад эхэлвэл ноолууран утас худалдаж аваад хийе гэсэн. Ханийн минь дэмжлэг их байсан. Тухайн үед томъёолол, зардал гээд л бүхий л төлөвлөгөөг гаргаж өгсөн” гэлээ.

Ажлыг эхлүүлж байгаа хосуудад судалгаа чухал. Тиймдээ ч нэлээд хугацаанд судалгаа хийжээ. Утасны чанар, үнэ ханш, сав баглаа боодол, шошго зэрэг олон зүйлийг судалсны үндсэнд бизнесээ эхлүүлжээ. Гар ажиллагаа ихтэй.  Өдөржин сууж нэхэхэд гурван кист хийдэг байсан гэнэ. Олон шат дамжлгага дамжиж бүтдэг болохоор арга ч үгүй биз.

1 хүн, үс, толгойн алчуур болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болноНэхэж дууссаны дараа ар хэсгийг холбож угаана. Угаасан бүтээгдэхүүн хатаахад нэг хоногийн хугацаа шаарддаг байна. 10 бүтээгдэхүүн гаргахад 3-4 хоногийн хугацаа шаардаж байсан талаар М.Нандин-Эрдэнэ онцолж байсан юм.

Гараар болон нэхмэлийн жижиг машин ашиглаж хийхэд цаг хугацаа их шаардахаас гадна гарц нь хүртэл хангалтгүй байжээ. Тиймээс түүний хань дэвшилтэт технологи ашиглаж хийх санааг дэвшүүлсэн байна. Томоохон хэмжээний сүлжмэлийн компанитай хамтарч ажиллах гэхээр их хэмжээний мөнгө шаардагдах нь мэдээж. “Ганц хоёр газартай уулзсан ч хамтарч ажиллахыг зөвшөөрөөгүй. Учир нь, би их хэмжээний утас тэдэнд өгч чадахгүй. Нөгөө хүний ажлын хөлсийг дийлэхгүй. Автомат машин тог их зарцуулдаг гээд хамтарч ажиллах газар олдоогүй” гэнэ.

Ажлыг эхлүүлсэн хүн шантарч, эргэж буцах эрх байхгүй. Тиймээс өөр гарц гаргалааг хайх хэрэгтэй. М.Нандин-Эрдэнэ боломжтой бүхий л хувилбарыг ашиглаж, ээж нь  автомат машинтай найзаасаа тусламж  гуйсан нь ажлаа хөнгөвчлөх эхлэлийг тавьжээ. Автомат машин худалдаж авахад 60-70 сая төгрөг шаардлагатай. Дөнгөж бизнесээ эхлүүлсэн хүнд тийм их хэмжээний мөнгө олдоход хэцүү. Гараар хийдэг ажлаа автомат машин руу шилжүүлэхэд түүний ажлыг ихэд хөнгөвчилсөн гэдэг.

нэг буюу түүнээс олон хүн, үс, нарны шил, гадуур хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болноӨмнө нь гараар хийсэн бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь зарсан учраас эргэлтийн хөрөнгөөсөө утас нөөцлөх мөнгөтэй болсон байна. Таван бөндгөр утас авдаг байсан нь 10-15 зэргээр ахиулан авсан нь тэдний ажлын дэвшил гэлтэй.

Бүтээгдэхүүн зарагдахаар бүх мөнгөө нэгтгээд хуримтлуулдаг байсан нь түүний үндсэн мэргэжилтэй холбоотой биз. Энэ талаараа “Олсон орлого өөр зүйлд зарцуулдаггүй. Хуримтлуулдаг байсан. Тэгж л эргэлтийнхээ зардлыг нөхнө. Үрчихвэл бизнес зогсонги байдалд орчихно. Төрөх дөхөөд үндсэн ажлаасаа амралтаа авахад дикретний мөнгө буусан. Тэр мөнгөөрөө ч утас худалдаж авсан. Түүхий эд авахад мөнгө нэлээд шаарддаг. Дараа нь бэлэн бүтээгдэхүүн болоод ашиг нь орж ирнэ. Маш олон төрлийн утас байдаг. Утас авахдаа сайн чанартайг нь авна. Угаахад сунахгүй. Өнгө алдахгүй, будаг гарахгүй зэргийг хардаг. Ээж маань юм оёдог болохоор утасны чанарыг андахгүй. Тиймээс ээжийнхээ таньдаг хүнээс худалдаж авдаг болсон. Утас худалдаж авдаг хүндээ аминчлаад л  ййм ажил эхлүүлж байгаа юмаа. Та утасныхаа үнийг бууруулж өгөөч гээд л гуйна.  Автомат оёдлын машинтай учраас утасны нөөц их чухал байсан. Эхний ээлжид ээж ааваасаа мөнгө зээлээд шуудай шуудайгаар нь худалдаж авч байлаа. Тэгээд үйлдвэртээ утсаа аваачиж өгч байсан” гэлээ.

Хэд хоногийн хугацаанд үйлдвэр нь тэдний өгсөн утсыг урт сүлжмэл болгоод өгнө. Харин М.Нандин-Эрдэнэ түүний хань, ээж нь хамтраад дараагийн шат дамжлагуудыг гараар хийнэ гэсэн үг. “Үйлдвэрээс ирсэн учраас эхний ээлжид зориулалтын бодисоор угаана. Угаачихаар багсардчихдаг. Тэрийг нь нэгбүрчлэн салгаад хатаана. Хатсаных нь дараа хэмжээд тайраад холбож оёдог” хэмээв.

цүнх, гоо сайхны бараа, гадуур хувцас болон "COMIN" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болноХолбоос оёдол нарийн ажиллагаатай учир М.Нандин-Эрдэнийн ээж нь хариуцаж хийдэг байна. Угаасан  бүтээгдэхүүнээ хайчилж, сүлжиж, холбож тогтоох ажлыг нь өөрөө хариуцдаг. Учир нь холбоос оёдлыг ээж нь жижиг нэхмэлийн  машин дээр хийдэг аж. Хамгийн сүүлд холбож оёчихоод дахин зориулалтын бүтээгдэхүүнээрээ цэвэрлэж,  шошго  хадаж, ууталж савлаад эзэндээ очиход бэлэн болдог байна.

“Нандин” брэнд жижигхэн үйлдвэртэй. Өглөө үндсэн ажилдаа гарсан хос орой тараад үйлдвэрийнхээ ажлыг үргэлжлүүлж 12.00 цагтай уралдан гэртээ орж ирдэг гэнэ. Бизнес хийхэд суртачилгаа чухал байдаг. Харин М.Нандин-Эрдэнэ найзууд болон танилынхаа хүрээгээр эл бүх асуудлыг зохицуулдаг. Зураг авалт, модель болох бүсгүйчүүд зэрэгт түүний найзууд тусалдаг гэнэ. Баярлаж талархсанаа илэрхийлж, өөрийн урласан “Нандин” кистийг бэлэглэдэг аж. Хийж буй ажилдаа сэтгэл зүтгэлээ зориулдаг нь гэдгийг түүний хэлж буй үгс, хийж байгаа ажил нь батална.

“Жирэмсэн гээд зүгээр сууж болохгүй. Захиалга орж ирэхээр цаг тухай бүрт нь хийж хүргэж өгнө. Ханийн минь ажил өвөл амарчихна. Тэгээд л хоёулаа пэйж хуудсаараа захиалга аваад өдөр, шөнө гэлтгүй хүргэлт хийдэг байсан. Дараа нь,  хүмүүст саналаа хэлээд дэлгүүрт тавих шийдэлд хүрэв. Борлуулалтынхаа хувийг тохироод дэлгүүрт кистээ тавьж эхэлсэн. Анх “Алтан-Төгрөг” дэлгүүрт тавьж байсан. “Үзэсгэлэн худалдаанд оролцож үзье” гэх саналыг нөхөр маань тавьсан . Би ч үнэ ханшийн дийлэх юм болов уу гээд эргэлзсэн. Гэтэл бизнес хийж байгаа юм чинь төлбөрийг нь төлөөд бүтээгдэхүүнээ хүмүүст танилцуулах хэрэгтэй гэхээр нь “Мишээл Экспо” дээр очоод хариуцсан хүнтэй нь уулзахад сайхан хариу сонссон. Жирэмсэн учраас дэмжээд үнийн дүнгээс хөнгөлж өгсөн. Урамшаад оролцож билээ” гэв.

гадуур хувцас гэх мэтийн зураг байж болноАнх цөөн тооны загвар гаргадаг байсан бол өдгөө 30 гаруй өнгийн сонголттой үйлдвэрлэж байгаа аж. Ноос, ноолуур гэсэн хоёр төрлөөр гарах ба үнэ нь тун боломжийн. Ноос 25000, ноолуур 55000 төгрөгийн үнэлэмжтэйгээр худалдаалж байгаа гэнэ. Ноолууран утсаа Говь, Гоёо компаниас худалдаж авдаг талаараа ч ярьж байсан юм. Жилээс жилд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч “Нандин” кистний ханшид өөрчлөлт ороогүй байна.

Ноосон бүтээгдэхүүнийг хүмүүс ихэвчлэн хүйтний улиралд хэрэглэдэг. “Нандин” кистийг ч мөн адил хүйтрэхээр буюу арваннэгдүгээр сараас эхэлж худалдаж авах эрэлт нэмэгддэг байна. Харин зуны улиралд нөөц бүтээгдэхүүнээ хангалттай бэлдэж авдаг гэнэ. М.Нандин-Эрдэнэ ээжтэйгээ хамтарч хийхээс гадна хамаатныхаа эгч, дүү нараа цалинжуулж ажиллуулдаг байна.

“Cэтгэл зүтгэл байвал ямар ч бизнесийг хийх боломжтой. Мөнгө  чухал биш. Хийж бүтээх хүсэл л чухал.  Ээж, нөхөр хоёр маань намайг маш их дэмжсэн. Тэгэхээр байгаа боломжиндоо тохируулаад хийж эхлэх хэрэгтэй” гэдгийг тэрбээр үе тэнгийнхээ бүсгүйчүүдэд хандаж, хэлж байсан юм.

Анхныхаа хүүхдийг хэвлийдээ тээж байхдаа эхлүүлсэн бизнес нь түүний гэр бүлд үр өгөөжөө өгч, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа учраас “Хүүгийн минь ээждээ өгсөн бэлэг” хэмээн бэлэгшээдэг байна. Хүүгээ ой сартай байхад нь мэргэжлийнхээ ажлыг хийж эхэлсэн бүсгүй өөрийн бизнесийг цалгардуулахгүй авч явж байгааг нь түүний тууштай хөдөлмөрч зантай нь холбоотой биз.

 “Цаашид кистнийхээ төрлийг нэмж, чамин чанартай бүтээл гаргах туйлын хүсэлтэй” хэмээх М.Нандин-Эрдэнийхээ ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсье.

  С.Ичинхорлоо

1 хүн гэх мэтийн зураг байж болно
Зургийн тодорхойлолт алга байна.

1 хүн, үс, гадуур хувцас болон толгойн алчуур гэх мэтийн зураг байж болно

1 хүн, үс, гадуур хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн гэх мэтийн зураг байж болно

 

1 хүн болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болно2 хүн, үс, зогсож буй хүмүүс, толгойн алчуур болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болно