С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
52 настай эмэгтэй гар утас хулгайлж байгаад баригджээ
Энэ сарын 12-ны өдөр буюу өчигдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо ”Сүлжмэлийн урд автобусны буудал дээр гар утсаа алдлаа” гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн шалгахад 16 настай эмэгтэй хүүхдийн гар утсыг 52 настай, эмэгтэй иргэн “Т” нь хулгайлан авсан болохыг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс илрүүлэн шалгаж байна. Хохирогч гар утсаа өвлийн хүрэмнийхээ халаасанд хийсэн байжээ. Иймд иргэд гар утас хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.