С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хуульч Б.Сарантуяагийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын өчигдөр тушаал гаргаж, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Сарантуяагийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б.Сарантуяа зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөний дараа гэрээгээр Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар түр ажиллаж байсан юм байна. Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь шүүх хуралдааныг хугацаанд нь явуулах, хэрэг хуваарилах зэрэг зохицуулалт хийдэг алба юм байна.
Хуульч Б.Сарантуяа болон түүний хүүг Салхитын мөнгөний ордын хэрэгт татан шалгаж байгаа ч энэ удаагийн ажлаас чөлөөлсөн нь Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоогүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодотгож байгаа юм.