С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төрсөн эцгийнхээ хоолойг мяндсан утсаар боож хороожээ
Өвөрхангай аймгийн Тарагт сумын гуравдугаар багт байнгын оршин суух хаягтай 19 настай иргэн өөрийн төрсөн эцгийнхээ хоолойг мяндсан утсаар боож, хороосон хэрэг арваннэгдүгээр сарын 29-ний өдөр оройн 22:32 цагт гарчээ.
Сэжигтэн Д нь уг хэргийг үйлдсний дараа хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.