Ж.Чинбүрэн нэр дэвшихээ мэдэгдлээ

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгджэээ. Түүний хувьд ХСҮТ-ийн захирлын суудлаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгсөн байна. Н.Эрдэнэхүү нь Монгол, Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн юм байна.

Харин ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан. Ж.Чинбүрэнг захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллана гэдгийг хүмүүс хэлж байна. Тэрбээр "Нийгэм, Эрүүл мэндийн салбарын "Оны онцлох хүн номинаци"-ийн эзнээр тодорсон байдаг. Түүнийг эх орондоо элэгний анхдагч өмөнтэй, элэгний хатууралтай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулсан нэгэн хэмээн ярьдаг нь үүний илрэл. 

Ж.Чинбүрэнгийн хувьд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эмт цол хүртсэн билээ. Мөн тэрбээр оны шилдэг шалгаруулах Ардын намын "Алтан сарнай" хүртсэн байдаг.