С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаарай
Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг жилд нэг удаа үнэ төлбөргүй хийх боломжийг хуульчилсан хуулийн заалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Хорт хавдарыг нэг, хоёрдугаар шатанд бүрэн эмчлэхгүй бол гурав, дөрөвдүгээр шатны хавдрыг эмчлэх аргагүй болдог. Энэ үед нь зөвхөн хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ хийх боломж үлддэг аж. Харин иргэд хорт хавдрын эрт илрүүлгэд хамрагдаж, улмаар эрсдэлтэй болох нь тогтоогдвол өрх, сумын эрүүл мэндийн төв хяналтдаа авч, хөнгөвчлөх, гэрээр эмчилгээ хийх тогтолцоо ийнхүү бүрдэж байгаа юм.
Иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушги, бүдүүн шулуун гэдэсний хавдар гэсэн долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахын тулд дараах шатлалаар үзүүлнэ.
1. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд регистрийн дугаараар бүртгүүлэн үзүүлнэ. Тус эрүүл мэндийн төвөөс тухайн хүний нас, эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалаад дараагийн шат руу буюу ямар хавдрын эрт илрүүлэгт орох тухай мэдээлэл өгөх аж. Тодруулбал,
-30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд орох
-40, түүнээс дээш насныхан элэгний B. C вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
-50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах.
2. Шинжилгээг тухайн сум дүүрэгт байгаа төр, хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн лабораториудад өгнө. Манай улсад магадлан итгэмжлэгдсэн 150 байгууллага байдаг. Жишээлбэл, Орхон аймгийн Онош лаборатори, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөтөл сум дундын нэгдсэн эмнэлэг, Айлфа гэрэл ХК-ийн Гэрэл лаборатори, Сэлэнгэ аймгийн Ханжи-Оч лаборатори зэрэг бий. Насны ангиллаас хамаарч шинжилгээнд орсныхоо дараа шинжилгээний хариугаа аваад өрхийн эмнэлэгтээ үзүүлж, хяналтад орох юм.
3. Шинжилгээний хариунаас хавдар илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх ёстой. Жишээлбэл, Умайн хүзүүний хорт хавдрын нэг, хоёрдугаар шатанд яваа хүн эмчлүүлээд эдгэрэх хүртлээ лавлагаа шатаар явна. Лавлага шат гэдэг нь хоёр, гуравдугаар шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийг хэлдэг аж.
4. Өрх, сумын эмнэлэгтээ хяналтад ороод тогтмол үзүүлж байх ёстой. Хавдар илэрсэн хүн тухайн өвчний явцаас хамаараад гурван сард нэг удаа, зургаан сард нэг удаа шинжилгээндээ орох ёстой байдаг юм байна.