АИ-92 шатахууны үнийг анх удаагаа тогтворжууллаа

Засгийн газар ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын нэг нь АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Эрсдэлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олгосон байна.


Ингэснээр:

1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна.

2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.

3. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдэх боломжтой гэж үзжээ.

Энэ нь гадаад зах зээл дээрх үнийн өсөлт 1.3-наас хойш өсөж байгаа ч энэ хүчин зүйл нөлөөлөхгүй байх үнээр Hedge хийсэн гэсэн үг юм.