Н.Номтойбаяр: Залуу хүний ирээдүйг бодож цагдаад гомдол өгөхгүй

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр цагийн завсарлага авсантай холбогдуулж тус намын бүлэг яаралтай хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтайбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурор Б.Жаргалсайхан саналыг хэлэлцэж байгаа юм. Уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу сайд Ч.Улааныг Германаас ирсний дараа шийдвэр гаргах ёстой гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл хойшлуулаад байв. Тэгвэл Ч.Улаан сайд ирснээр Халдашгүй байдлын дэд хороо хуралдах, шийдвэрээ гаргах боломжтой болоод байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Уржигдраас Бүлгийн даргад тайлбар бичиг хүргүүлэхгүй. Ганц хүсч байгаа зүйл нь хууль зөрчөөгүй асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулмаар байна. Нэгдүгээрт, сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчөөгүй гэдгээ олон удаа хэлсэн. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ярьж байна. Надаас ерөөсөө тайлбар аваагүй. Шалгаагүй. Мэдүүлэг аваагүй. Аргаа бараад арванхоёрдугаар сард мэдээлэл хийсэн. Үүнийг УИХ дээр улстөржүүлж байна. Ордноор хов жив явж байна. Худал мэдүүлэг өгсөн гэж байна. Тийм зүйл байхгүй. Түүнийг нотолно. Монгол Улсын иргэний хувьд гэм буруугүй гэдгээ нотолно. Гэтэл мэдээлэл хийхдээ нууц задруулсан гэж байна. 

Уржигдрын мэдээлэлтэй  холбогдуулж маш ноцтой үйлдлүүд гарсан. Түүнийг нь цагдаагийн байгууллагад өгч байгаа. Миний хоёр удаа өгсөн полиграф тестийг 80-90 хувь нь үнэн гарсан. Нийгэмд үүссэн хардлагын хүрээнд асуулт асуусан юм. Тэрийг дэлгэнэ. Дээрээс нь шүүх шинжилгээний дүгнэлт ил болчихсон байсан. Наймдугаар сард. Тархины цус харвалт гээд тогтоосон. Тэрийг яагаад мушгин гуйвуулж байгаа юм. Журмаа полигфарыг хоёр удаа өгдөг юм билээ. Олон асуулт асуусан. Дундаж дүгнэлтээрээ 80-90 хувь үнэн гэж гарсан. Цагдаагийн байгууллагад холбогдох өргөдлөө гаргана. 

Би хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй. Хөхөрсөн нүднийхээ талаар тайлбар хэлье. Энэ асуудалд миний буруутай үйлдэл байсан. Гэхдээ залуу хүний ирээдүйг бодоод мөн тагнуулын байгууллагад аавтай нь мөр зэрэгцэн ажиллаж байсны хувиар ямар нэгэн гомдол, санал гаргахгүй" гэсэн хариу өглөө.