С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Даваасүрэн: Ямар нэгэн арга хэмжээний захиалга авсан бол цуцлахыг шаардаж байна
Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийж, хэрэгжүүлж байгаа талаар НИХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс тодруулахад тэрбээр, “Улсын онцгой комисс болон нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу эхний ээлжинд сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүллээ. Ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл давтлага зэрэг ямар нэгэн үйл ажиллагаа зохион явуулахгүй байх чиглэл өгсөн. Сая Засгийн газрын хуралдаанаар хэлний курс, мэргэжил сургалт, жолоо зэрэг бүх чиглэлийн сургалтын хөтөлбөрийг зогсоох шийдвэр гарсан. Мөн Найрамдал зусланд арга хэмжээ авдаг. Үүнийг зогсооно. Соёл урлагийн арга хэмжээг ч ялгаагүй явуулахыг хориглож байна. Энэ хүрээнд Монгол Бөхийн өргөө, UB palace, Соёлын төв зэрэг газруудад мэдэгдэл хүргүүлнэ. Захиалга авсан бол цуцлахыг шаардаж байна.
Түүнчлэн Гаалийн хяналтын талбай дээр гаднаас орж ирж байгаа амьтан, ургамал тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд шинжилгээтэй хяналт тавьж ажиллаж байна. Мөн мэргэжлийн хяналтын газрын даргын өгсөн үүргийн дагуу ирэх даваа гарагаас гахай шувуу болон фермийн аж ахуйн ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талаар мэдээлэл хүргүүлэх гэж байна. Хамгийн гол нь нийслэлийн болон Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж, халдваргүйжүүлэлтийг яаж хийж байгаа талаар онцгой анхаарч, хяналт шалгалтыг эрчимжүүлнэ” гэлээ.