Бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарь

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, фэйсбүүк хуудсаар түгээнэ.

Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.