С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Худалдаа, олон нийтийн байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэижлтэн, хошууч Н.Хишигбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөн ажиллах мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгаа юм.
Төлөвлөгөөт хяналт шалгалт 02 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.