С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зөвшөөрөлгүй хоолны газруудыг үйл ажиллааг түр зогсоов
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 2, 10, 15-p хорооны орон сууцны нэг давхарт байрладаг зохих зөвшөөрөлгүй хоолны газруудын үйл ажиллагааг энэ долоо хоногт түр зогсоолоо. Тухайлбал, нийтийн орон сууцны бүсэд үйлдвэрлэлийн байрны агааржуулалтын системийг стандарт шаардлагын дагуу суурилаагүй нь оршин суугчдын тав тухыг алдагдуулсан, орчиндоо хэншүү үнэртэй, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй болон орон сууцны зориулалтыг өөрчлөн засварлаж хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байсан зөрчлийг илрүүлж, тус хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар арга хэмжээг авч эхэлжээ.