С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Нэргүй: Утаа мэдрэгч дуугарах үед арга хэмжээ авалгүй унтрааснаас угаартах явдал гарч байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хугацаанд яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан тохиолдол гараагүй бөгөөд дуудлага өгч байгаа байдлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт их байна.
Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг мөн дурдлаа. Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангах хэрэгтэй” гэсэн юм. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 45 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.