"U money" картын хоёр сая төгрөгийн сугалааны тохирлыг энэ сарын 12-нд явуулна

“Улаанбаатар смарт карт” компаниас "U money" картын цэнэглэлтэд шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр туршиж байгаа талаар болон "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.


Тус компанийн бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “U-money картын цэнэглэх хүртээмжийг сайжруулж, гэрээт борлуулагчдыг нэмэх талаар өмнөх хэвлэлийн хурлаараа танилцуулж байсан. Уг ажлыг хэрэгжүүлэх хүрээнд маргаашнаас эхлэн энэ сарын 14-ныг хүртэлх хугацаанд U-money картыг банкны пос машинаар цэнэглэх туршилтын ажил зохион байгуулахаар боллоо. Туршилтад 70 гаруй гэрээт борлуулагч хамрагдах бөгөөд энэ сардаа багтан пос төхөөрөмжөөр дамжуулан карт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлэхээх төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн урамшуулалт хөтөлбөрийн энэ сарын 12-нд улсын хэмжээнд зургаан азтан тодруулах аж. Тодруулбал, картын дугаарын сүүлийн дөрвөн орон таарсан 100 хүртэлх азтанд нэг сар нийтийн тээврээр хязгааргүй зорчих эрх бэлэглэх бөгөөд сүүлийн таван орон таарсан 10 азтанд 500.000 төгрөг, зургаан орон таарсан нэг азтанд хоёр сая төгрөгийн урамшуулал олгох юм байна.