С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Азийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдэл гаргалаа
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Вьетнам улсын Засгийн газар 2020 оны 2-р сард ямар нэг спортын үйл ажиллагааг өөрийн улсад зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг Вьетнамын Хөлбөмбөгийн Холбоо Азийн Хөлбөмбөгийн Холбоонд мэдэгдсэн. “AFC Cup-2020” тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөж байгаа Вьетнамын “Хо Чи Мин Сити” болон “Тан Куангнинг” багуудын тоглолтод энэхүү шийдвэр шууд нөлөөллөө.
Ингэснээр Азийн Хөлбөмбөгийн Холбоо хоёдугаар сард нутагтаа хүлээн авах байсан хоёр тоглолтыг зочин багийн тоглолтын хуваарьтай сольж явуулахаар боллоо. Ингэснээр “Хо Чи Мин Сити болон Янгон Юнайтед багуудын эхний тоглолт 2-р сарын 11-ны өдөр Мьянмар улсын Янгон хотноо болохоор болж хариу тоглолт 2020 оны 4 сарын 29-ны өдөр Вьетнам явагдахаар боллоо. Үүнтэй адил Тан Куангнинг болон Церес Негрос багуудын эхний тоглолт 2-р сарын 25-ны өдөр Филиппин улсад болох бол хариу тоглолт Вьетнамд 2020 оны 3-р сарын 13-ны өдөр явагдана.
Мөн Азийн Хөлбөмбөгийн Холбоо “AFC Cup-2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болох Туркменистаны “FC Ахал” болон Киргизийн “FC Нэфчи, Монголын “Улаанбаатар Сити” болон Тайваний “Тайпауэр Компани” багуудын тоглолт товлосон өдрөө буюу 2 сарын 5-ны өдөр явагдаагүй болохыг мэдээлж байна.