С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Баатархүү: Яллагдагч Б.Махбалыг цагдан хорих хугацаа дууссан гэдэг ташаа мэдээлэл
Цахим орчинд “Зам тээврийн яамны газрын дарга асан Б.Махбалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа энэ бүтэнсайнд дуусч суллагдах гэж байна” гэсэн мэдээлэл гарсан энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн цагда, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Зам тээврийн яамрын газрын дарга асан Б.Махбал согтуурсан үедээ тус яамны гадна тус яамны ажилтан Т.Гобосүрэнгийн амь насыг хохироосон хэрэг үйлддэгдсэн энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа вэ?
-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Зам тээврийн яам”-ны гадна 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Б.Махбалыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гаргасныг прокурор хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасныг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр явуулж мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 02, 27, 3 дугаар сарын 18, 4-р дүгээр сарын 05, 29, 05 дугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдаж тодорхой шалтгааны улмаас нийт 6 удаа хойшилсон байдаг.
-Ямар шалтгааны улмаас шүүх хурал ингэж олон удаа хойшлогдсон, мөн цагдаагаас уг хэргийн шалгах ажиллагааг удаашруулж байна гэсэн иргэдийн хардлага их байна?
-Хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, шинжээч эмч ирээгүй, Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшлогдсон байдаг юм билээ. Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш Мөрдөн байцаалтын шатанд 4 сар, прокурорын шатанд 4 сар, Шүүхийн шатанд 8 сар болсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хийгдэх шаардлагатай бүхий л арга хэмжээг хуулийн хүрээнд прокурорын хяналт дор явуулж байгаа.
-Одоо уг хэрэг ямар шатанд явагдаж байгаа вэ?
-Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч Мөрдөн байцаах албанаас холбогдох ажиллагааг хийж прокурорын хяналтад хэргийг энэ долоо хоногт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.
-Б.Махбалд холбогдох хэргийн цагдан хорих хугацаа энэ бүтэнсайнд 18 сар хүрч 2020 оны 02 дугаар сарын 08 өдөр суллагдана гэсэн мэдээлэл гарч байна энэ үнэн үү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Үүнд Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй гэж заасан байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах” зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно гэж заасан байдаг. Тиймээс Яллагдагч Б.Махбалын цагдан хорих хугацаа бүрэн дуусч энэ бүттэйнсайнд суллагдана гэдэг нь ташаа мэдээлэл юм.