НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн 295 төгрөгийн үнэтэй, угааж хэрэглэдэг маск оёжээ
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн шинэ коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор 1450 ширхэг амны хаалт оёжээ.
Уг амны хаалт нь нэг удаагийн амны хаалтыг бодвол харьцангуй зузаан бөгөөд нимгэн марлиар доторлосон нь цан цохиж чийгтэхгүй давуу талтай аж. Мөн нарийн резинэн оосортой, ариутгал халдваргүйтгэл хийсэн уг амны хаалтыг угааж ариутган, дахин хэрэглэх боломжтой юм байна.
Материалын өртөг нь 426.900 төгрөг буюу нэг амны хаалт 295 төгрөгөөр хийгдсэн байна. Уг үйл ажиллагаанд ажлын ачааллыг нь харгалзан үзэж эмийн санч, сувилагч зэрэг нийт 15 ажилтанг ажлын цагаар нэмэлтээр ажиллуулжээ.