Тусгаарласан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Шинэ төрлийн коронавирусын алдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ тархац өндөр хэвээр байна. БНХАУ-ын 33 мужид өвчлөл тархсан. Коронавирусын халдвар авсан иргэний тоо 15300-аар, нас барсан иргэдимйн тоо 253-аар нэмэгдлээ. БНХАУ өвчин үүссэн цагаас хойш эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээр хавьталт орсон хүмүүсийг эмчлэхээр тусгай объектод шилжүүлсэн нь нэмэгдүүлсэн мэт харагдуулж байна. Асуудал айдсаар биш, шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэйг ДЭМБ-аас хэлж байгаа. Гэтэл хуурамч мэдээлэл өчигдөр их тархлаа. Тухайлбал, залуу эмэгтэй хуурамч мэдээлэл их цацсан. Энэ нь хүмүүсийг айдаст хүргэж байна. УОК, Засгийн газраас олон шийдвэр гарсан. Иргэдийн ухамсаргүй үйлдлээс хуурамч мэдээлэл тараах, мөн өвчний шинж тэмдэг арсаар байхад олон хүнд тараах гэж байга аюм шиг үйлдэл гаргаж байна. Бидний хувьд өвчлөлийг нууж байгаа здүйл байхгүй. Өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Учир нь 3 сая хүний орших, эс орших асуудал яригдаж байна" гэв.

Харин Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Халдварын чиглэлээр ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч байгаа. Дараа нь эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. ХӨСҮТ-ийн хувьд 200 ор бэлдэж, шинжилгээ хийгээд явж байна. Мөн цэргийн төв эмнэлэг дээр 570 ор бэлдсэн. Мөн эмч мэргэжилтнүүдийг сургах, нөөцөөр хангах чиглэлээр ажиллаж байна. Иргэд хариуцлага хайхрамжгүй, иргэний үүргээ биелүүлэхгүй байна. Халдвар гарсан газар руу битгий яв, гараа сайтар угаа, амны хаалтаа зүү гэсэн зөвлөмжийн анхаарах”-ыг сануулав.

Мөн энэ сарын 11-нд Сүхбаатар аймагт хоёр, Замын-Үүд суманд тусгаардлагдсан сэжигтэй хоёр тохиолдол тус тус илэрсэн. Эдгээр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.