Д.Чойжамц: Бид аль болох олон хүнийг цуглуулахгүйд анхаарч байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Засгийн газраас олныг хамарсан үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, сүм, хийдүүдийн үйл ажиллагааг зогсоох албан бичгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргүүлээд байгаа?

-Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх байр сууринаас хандаж байна. Тиймээс сүсэгтэн олондоо хандаж шинэ жилийн засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүйг дуулгаж байна. Олон түмэн аль болох битгий их ирээрэй. Цагаан сарын заслыг бид тусгай лам нар гаргаад уншиж өгье гэсэн уриалга гаргасан.

-Гандантэгчэнлин хийдээс амны хаалт тарааж байгаа гэсэн?

-Амны хаалтын олдоц муу байна. Бид чадах чинээгээрээ зарим үеүүдэд сүм, дуганыхаа ойролцоо тарааж байна.

-Сүсэгтэн олны хөл хөдөлгөөн хэр байгаа бол?

-Олны хөдөлгөөнийг бид мэдэхгүй. Сүсэгтэн олон мэднэ.

-Коронавирусийн эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийг Гандантэгчэнлин хийд хэр хийж байна вэ?

-Бид өөрсдийн чадах хэмжээнд хийж байгаа.